Санxүүгийн зөвлөx үйлчилгээ

Баталгаажуулалт аудит

Нягтлан бодох бүртгэл

мэдээлэл

Бид 2020-2022 онд хугацаанд худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, уул уурхай, харилцаа холбоо мэдээлэл, авто зам, барилгын салбар, олон улсын төсөл хөтөлбөр зэрэг аж ахуйн нэгж, байгууллагын
санхүүгийн тайланг хянаж хараат бус дүгнэлт гаргах,
зөвлөмж өгөх үйл ажиллагааг АОУС-ын дагуу хийж
гүйцэтгэлээ.Аудитын үйл ажиллагаа явуулахдаа хуульд
заасан зарчим, стандартыг мөрдөж, хараат бус
байдал болон мэргэжлийн ёс зүйн шаардлагуудыг
мөрдөж ажиллав. 2020-2022 онд давхардсан тоогоор нийт 163 аж ахуй нэгжид аудит баталгаажуулах үйлчилгээ үзүүлсэн. Мөн 2022 онд шинээр Булган Аймаг дахь Төрийн аудитын байгууллагаас зарласан
“Шалгагдагч этгээдийн 2022 оны санхүүгийн тайлангийн аудитыг гэрээгээр гүйцэтгэх аудитын хуулийн этгээд сонгон шалгаруулах тендер”- т оролцон шалгарч гэрээ байгуулан Булган аймгийн
улсын болон орон нутгийн өмчөөр санхүүжих 11 төсвийн байгуулллага, 1 орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани, нийт 12
байгууллагад санхүүгийн тайлан аудит хийсэн. Мөн нийт 4,8 тэрбум төгрөгийн алдаа зөрчлийг илрүүлэн 3,6 тэрбум төгрөгийн залруулгын гүйлгээ хийгдэж, мөн 7,8 тэрбум төгрөгийн зөвлөмж хүргүүлсэн. Аудитын дүгнэлтийн 46% нь өөрчлөлтгүй, 48% нь хязгаарлалттай, 4% нь сөрөг, 2 % нь татгалзсан дүгнэлт өгсөн.

Мэдээ