Санxүүгийн зөвлөx үйлчилгээ

Баталгаажуулалт аудит

Нягтлан бодох бүртгэл

БАТАЛГААТ ТООЦООЛОЛ АУДИТ ХХК-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Манай компани 2020 онд нягтлан бодох бүртгэл, баталгаажуулалт, аудит, санхүүгийн зөвлөх
үйлчилгээ эрхлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид Олон улсын стандартыг үйл ажиллагаандаа мөрдөж, мэргэжлийн ёс зүйтэй, чадварлаг боловсон хүчнийг бүрдүүлэн , харилцагч үйлчлүүлэгчдэдээ чанартай санхүүгийн цогц үйлчилгээг
хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

АЛСЫН ХАРАА

Бид мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж мэдлэгээр өөрсдийгөө байнга
цэнэглэн, олон улсын жишигт хүрсэн санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлнэ.

МАНАЙ ҮЙЛЧИЛГЭЭ

– Санхүүгийн тайлангийн аудит
– Санхүүгийн тайланг нягтлах ажил
– Бусад баталгаажуулах ажил

– Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын зөвлөгөө
– Удирдлагын болон зардлын бүртгэлийн зөвлөгөө
– Дотоод хяналтын болон мэдээллийн урсгалын зөвлөгөө
– Татвар, нийгмийн даатгалын зөвлөгөө
– Санхүүгийн шинжилгээ, эрсдлийн удирдлагын зөвлөгөө
– Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах, зөвлөх
үйлчилгээ
– Төсөл, төсөв, бизнес төлөвлөгөөний зөвлөгөө

КОМПАНИЙН ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО

Компани нь аудитын ажлыг гүйцэтгэхдээ чанарыг чухалчлан авч үзэх байгууллагын дотоод соёлыг идэвхжүүлэхэд чиглэсэн чанарын хяналтын журам дотоод бодлого, горимыг боловсруулан ажиллаж байгаа бөгөөд цаашид жил тутам сайжруулан шинэчилж чанарын хяналтын зохистой системээ улам боловсронгуй болгохоор ажиллаж байна.
Компанийн чанарын хяналтын дотоод стандартын дагуу гэрээт ажлуудын хувьд тайлан дүгнэлт нь гарахаас өмнө чанарын хяналт хийхийг шаарддаг. Чанарын шалгагч нь аудитын явцад оролцохгүйгээр аудитын баг
болон үйлчлүүлэгчээс хараат бус байх, ёс зүйтэй, хангалттай мэргэжлийн туршлага ур чадвартай байх гэсэн шалгуурыг ханган ажиллаж байна.

Мэдээ мэдээлэл